Өглөөний аяга
Матт керамик · 300 мл
Дэлгэрэнгүй
Дулаан шаргал өнгийн, өдөр тутмын хэрэглээний керамик аяганы жишээ.
Өсөхийг зорьсон бизнест зориулсан мэргэжлийн дижитал шийдэл
Вэбсайт, QPay-тэй онлайн дэлгүүр, цаг захиалга, AI чатботыг нэг компаниас — хооронд нь холбож хийнэ. Үнэ нь ил, ажлын хүрээ нь бичгээр.
Жишээ дэлгэц · Зохиомол өгөгдөл
Үйлчилгээ
Вэбсайт, онлайн дэлгүүр, цаг захиалга, AI чатботыг нэг компаниас, хооронд нь холбож авна. Танд таарахыг сонгоод үнэ, багцыг нь харна уу.
Хүмүүс үнэ, хаяг, цагийн хуваарийг тань чатаар дахин дахин асуудаг бол.
690,000₮-өөсБагц, үнийг харах — ВэбсайтЗахиалга, төлбөрийг чатаар нэг бүрчлэн тулгадаг бол.
2,890,000₮-өөсБагц, үнийг харах — Онлайн дэлгүүр + QPayЦагийн хүсэлт чат, утас, дэвтэрт тарж, давхцдаг бол.
2,490,000₮-өөсБагц, үнийг харах — Цаг захиалгын системFacebook-т ирэх ижил асуултад өдөр бүр хариулж, шөнө ирсэн мессеж хариугүй үлддэг бол.
990,000₮-өөс + сарын төлбөрБагц, үнийг харах — AI чатботСайт, чатбот, төлбөрөө нэг компаниар, хооронд нь холбож хийлгэх бол.
2,490,000₮-өөсБагц, үнийг харах — Вэбсайт + чатбот багцОлон хэлтэс, олон системийг нэгтгэх, бэлэн програм тохирохгүй байгууллагад.
5,000,000₮-өөсБагц, үнийг харах — Захиалгат ба Enterprise системТөсөл & демо
Худалдан авагчийн харах сайт, AI туслах, ажилтны админ самбарыг шууд туршиж үзээрэй. Эдгээр нь дахин ашиглах таван бизнес шийдэл — таван төлбөртэй захиалагч гэсэн үг биш. Төлөв бүрийг шошгоор тэмдэглэсэн.
Тал & Тэнгэр01 · Аялал жуулчлал
Аялал, үнэ, гарах өдөр, суудлын үлдэгдлийг нэг дор харуулна. Чатбот өдөр шөнөгүй хариулж, хүсэлтийг бүртгээд ажилтанд шилжүүлнэ.
Харилцагчийн бодит систем
02 · Гоо сайхны онлайн дэлгүүр
Бүтээгдэхүүн, хэмжээ тус бүрийн үнэ, үлдэгдэл, хэрэглэх зааврыг цэгцтэй харуулж, захиалгыг нэг самбараас хянана.
Өөрийн брэндийн бодит систем
MANAN03 · Хувцас, загвар
Өнгө, хэмжээ бүрийн үлдэгдлийг өгөгдлийн сангаас шууд харуулж, «L байгаа юу?» гэх асуултад бодит үлдэгдлээр хариулна. Захиалга, үлдэгдэл, төлбөрийн төлвийг нэг самбараас хянана.
Дотоод демо
Сувд04 · Гоо сайхны салон, цаг захиалга
Үйлчлүүлэгч үйлчилгээ, мастер, бодит сул цагаа өөрөө сонгож захиална. Сул цагийг ажлын хуваарь, завсарлага, амралтаас өгөгдлийн сан тооцоолж, нэг цагт давхар захиалга орохгүй.
Дотоод демо
Гялгар Гэр05 · Цэвэрлэгээ, гэр ахуйн үйлчилгээ
Талбай, өрөө, бохирдлын түвшнээр үнийг шууд тооцоолж, үнийн саналын хүсэлтийг ажлын хуваарь, ажилтантай холбоно.
Ажиллагаатай прототип
Төслийн төлөв, чатботын түвшин, аюулгүй байдлын зарчмыг нэг хуудсанд тайлбарласан.
Бүх төсөл, демо Эсвэл энэ хуудсан дээрх 3 богино демог туршаад үзээрэйИнтерактив демо
Салон, дэлгүүр, чатботын гурван жишиг. Яг үйлчлүүлэгч шиг дарж, цаг захиалж, сагсаа бүрдүүлж, чатботоос асуугаад үзээрэй.
Интерактив демо. Бүтээгдэхүүн, үнэ, захиалга нь жишиг. Бодит захиалга, төлбөр үүсэхгүй.
ӨДӨР ТУТМЫН ЖИЖИГ ЗҮЙЛС
Матт керамик · 300 мл
Дулаан шаргал өнгийн, өдөр тутмын хэрэглээний керамик аяганы жишээ.
А5 хэмжээ · 80 хуудас
Цэгэн хуудастай, цэнхэр хавтастай тэмдэглэлийн дэвтрийн жишээ.
Даавуун · 36 × 40 см
Байгалийн өнгөтэй, дахин ашиглах боломжтой даавуун цүнхний жишээ.
Бүтээгдэхүүн нэмж, захиалгаас төлбөр хүртэлх урсгалыг туршаарай.
Зохиомол бизнес, жишиг өгөгдөл. Мэдээлэл браузераас гарахгүй, бодит захиалга, төлбөр үүсэхгүй.
Энэ демо: Цаг захиалгын систем · 2,490,000₮Багтсан зүйлсийг харах
Үнэ
Стандарт багцууд тогтсон хүрээ, тогтсон үнэтэй. Мэргэжлийн болон захиалгат ажлыг хэрэгцээг тань сонсоод бичгээр үнэлнэ.
Бүгд гар утсанд тохирсон, https хамгаалалттай, утас, Facebook, газрын зургийн холбоостой. Арчилгаа сард 49,000₮.
Стандарт
Нэг хуудастай танилцуулга сайт
690,000₮
Салон, кафе, жижиг үйлчилгээний газарт
Энэ багцыг сонгох — Эхлэл вэбсайтСтандарт
Олон хуудастай, өөрөө засдаг сайт
1,790,000₮
Компани, эмнэлэг, сургалтын төвд
Энэ багцыг сонгох — Бизнес вэбсайтМэргэжлийн
Брэнд, контент ихтэй байгууллагын сайт
2,490,000₮
Олон үйлчилгээтэй компани, байгууллагад
Энэ багцыг сонгох — Бизнес Pro вэбсайтМэргэжлийн
Онцгой хэрэгцээтэй том сайт
2,900,000₮-өөс
Онцгой боломж, олон хэл хэрэгтэй бол — тусдаа санал
Энэ багцыг сонгох — Захиалгат вэбсайтЗахиалга, төлбөр, цагийн хүсэлтийг нэг дор хүлээн авч удирдах систем. Дэлгүүр, цаг захиалгын арчилгаа сард 149,000₮.
Бараагаа онлайнаар зарж, төлбөрөө QPay-ээр шууд авна.
Багтсан
Нэмэлтээр
QPay-д: нэг удаагийн 300,000₮ холболтын хураамж, гүйлгээ бүрийн ~1% шимтгэл
Үйлчлүүлэгч сул цагаа өөрөө сонгож, давхцал гарахгүй.
Багтсан
Нэмэлтээр
Одоо байгаа сайт, системдээ QPay-ээр төлбөр авах боломж нэмнэ.
Багтсан
Нэмэлтээр
QPay-д: нэг удаагийн 300,000₮ холболтын хураамж, гүйлгээ бүрийн ~1% шимтгэл
AI чатбот
Facebook хуудсанд тань ирэх асуултад танай өөрийн мэдээллээр хариулж, худалдан авах хүсэлтийг ажилтанд дамжуулна. Шөнө ирсэн мессеж ч хариугүй үлдэхгүй.
«Үнэ хэд вэ?», «Хаана байрладаг вэ?», «Хэдэн цагт ажилладаг вэ?» гэх асуултад танай мэдээллээр, монгол хэлээр хариулна.
Мэдэхгүй асуултыг таамаглахгүй, ажилтанд дамжуулна. Ажилтан чатад бичмэгц бот тэр ярианаас гарна.
Харилцагчийн нэр, утас, хүсэлтийг самбарт бүртгэж, ажилтанд Telegram эсвэл Messenger-ээр мэдэгдэнэ.
Танай дэлгүүрийн барааны мэдээлэлтэй төслийн хүрээнд холбож, үнэ, үлдэгдлийг хэлүүлж, худалдан авах холбоос илгээнэ.
Өгөгдлийн сан, Google Sheets, вэбсайт, бусад програмын мэдээллийг хооронд нь автоматаар шинэчилнэ.
Захиалгыг баталгаажуулж, QPay нэхэмжлэхийг чатаар илгээх урсгалыг танай ажилд тааруулж хийнэ.
«AI чатбот» доорх боломжууд одоо ажиллаж буй манай чатботын хөдөлгүүрт бий. «Борлуулалтын чатбот», «Захиалгат» гэсэн боломжийг танай төсөлд тусгайлан хөгжүүлж холбоно.
AI заримдаа алдаж болно. Тиймээс зөвхөн таны баталгаажуулсан мэдээллээр хариулж, мэдэхгүй асуултыг ажилтанд шилжүүлнэ. Төлбөр хүлээн авсан эсэх, цаг баталгаажсан эсэхийг чатбот өөрөө зарлахгүй.
Facebook хуудсанд тань ирэх асуултад танай мэдээллээр 24/7 хариулж, хүсэлтийг ажилтанд дамжуулна.
990,000₮ тохиргоо, нэг удаа
+ сард 179,000₮, 1,000 яриа багтсан
2–3 долоо хоног
Багтсан
Нэмэлтээр
Дэлгүүрийн барааны мэдээлэлтэй холбосон борлуулалтын туслах. Холболтыг танай дэлгүүрт тусгайлан хийнэ.
1,990,000₮-өөс тохиргоо, нэг удаа
+ сард 299,000₮, 1,500 яриа багтсан
4–6 долоо хоног
Багтсан
Нэмэлтээр
Олон систем, тусгай ажлын урсгал, өгөгдлийн сантай холбогдох шаардлагатай бизнест.
2,900,000₮-өөс тохиргоо, нэг удаа
+ сард 299,000₮-өөс: хостинг, AI хэрэглээ, хяналт
4–8 долоо хоног
Багтсан
Нэмэлтээр
1 яриа гэдэг нь нэг харилцагчийн 24 цагийн доторх бүх мессеж. Лимитийн 80%-д хүрэхэд урьдчилан мэдэгдэнэ. Давсан 500 яриа тутамд +39,000₮, эсвэл лимитэд хүрмэгц ботыг ажилтанд шилжүүлэх горимд оруулж болно.
Олон хэлтэс, дотоод систем, олон сувгийг нэгтгэсэн AI хэрэгтэй бол Enterprise шийдлийг үзээрэй — тусдаа санал гаргана.
Зах зээл дээр сард ойролцоогоор 30,000–600,000₮
Энгийн асуулт, хариулт л хэрэгтэй, өөрөө тохируулах цаг байвал хангалттай.
Нэг удаагийн тохиргоо + сарын арчилгаа
Чатбот танай сайт, систем, ажилтантай холбогдох шаардлагатай бол ашигтай.
Багц
Нэг компани хийж, хооронд нь холбоно. Хамт хийхэд судалгаа, мэдээлэл бэлдэх, нэвтрүүлэх ажил давхардахгүй тул хэмнэлт бодит. Арчилгаа нэг төлбөртэй, хариуцах хүн нэг.
290,000₮ хэмнэнэ
Сайт мэдээллээ харуулж, чатбот асуултад хариулна.
Тусад нь: 2,780,000₮
2,490,000₮ нэг удаа
+ сард 199,000₮, 1,000 яриа багтсан
Сарын төлбөр тусад нь бол 228,000₮. Нэмэлт 500 яриа тутам 39,000₮.
Багтаагүй
290,000₮ хэмнэнэ
Дэлгүүр зарж, чатбот түгээмэл асуултад хариулна.
Тусад нь: 3,880,000₮
3,590,000₮ нэг удаа
+ сард 279,000₮, 1,000 яриа багтсан
Сарын төлбөр тусад нь бол 328,000₮. Нэмэлт 500 яриа тутам 39,000₮.
Багтаагүй
290,000₮ хэмнэнэ
Үйлчлүүлэгч цагаа сайтаас авч, асуултад чатбот хариулна.
Тусад нь: 3,480,000₮
3,190,000₮ нэг удаа
+ сард 279,000₮, 1,000 яриа багтсан
Сарын төлбөр тусад нь бол 328,000₮. Нэмэлт 500 яриа тутам 39,000₮.
Багтаагүй
490,000₮ хэмнэнэ
Чатботыг дэлгүүрийн бараатай холбож, үнэ, үлдэгдлийг хэлүүлнэ.
Тусад нь: 4,880,000₮-өөс
4,390,000₮-өөс нэг удаа
+ сард 349,000₮, 1,500 яриа багтсан
Сарын төлбөр тусад нь бол 448,000₮. Нэмэлт 500 яриа тутам 39,000₮.
Багтаагүй
Байгууллагын шийдэл
Бэлэн багц таарахгүй, олон хэлтэс, олон системийг нэгтгэх шаардлагатай байгууллагад. Үнийг хэрэгцээг тань судалсны дараа бичгээр гаргана.
Нэг хэлтэс эсвэл нэг үндсэн ажлын урсгалд зориулсан систем: дотоод бүртгэл, харилцагчийн удирдлага, захиалга, нөөц, админ самбар.
5,000,000₮-өөс+ сард 349,000₮-өөс · 6–10 долоо хоног
Ярилцах — Захиалгат бизнес системEnterprise
Олон хэлтэс, олон систем, олон ажилтантай байгууллагын үйл ажиллагааг нэг платформд холбож, автоматжуулна.
Ихэнх бизнест дээрх багцууд хангалттай. Enterprise нь олон систем, олон хэлтсийг нэгтгэх шаардлагатай байгууллагад.
Төсөл бүрт бүх модуль орохгүй — хэрэгцээгээр нь сонгоно.
15 сая₮-ийн эхлэх хүрээ: удирдлагын самбар ба өгөгдлийн сангийн архитектур, 3 үндсэн модуль, 2 гадаад системийн холболт, эрхийн түвшин, нөөцлөлт, сургалт, баримт бичиг, 30 хоногийн баталгаа. Ихэвчлэн 3–5 сар.
60 минут, үнэгүй. Зорилго, одоогийн ажлын урсгал, хамрах хүрээг ярилцана.
2–3 долоо хоног, 1,500,000₮. Шаардлага, архитектур, эрсдэл, үе шатыг бичгээр гаргана. Төсөл эхэлбэл нийт үнээс бүрэн хасна.
Хүрээ, үе шат бүрийн үнэ, хугацаа, хариуцах хүмүүсийг тодорхой бичнэ.
2 долоо хоног тутам ажиллаж буй хувилбарыг үзүүлж, төлбөрийг үе шатны үр дүнгээр авна.
Ажилтнуудыг сургаж, баримт бичиг хүлээлгэн өгнө. Дэмжлэгийн гэрээг тусад нь тохирно.
Гар утасны апп, ERP-тэй холболт, олон салбар, олон хэлтэстэй нарийн төсөл 20–50 сая₮ ба түүнээс дээш байж болно. Дээд хязгаар тогтоохгүй — хүрээгээр нь үнэлнэ.
Enterprise төслөө ярилцахНэмэлт зардал
Далд зардал үлдээхгүйн тулд бүгдийг энд бичлээ. Гуравдагч талын төлбөрийг та тэдэнд шууд төлнө.
Ажлын явц ба нөхцөл
Ажил эхлэхээс өмнө бүгдийг бичгээр тохирно. Доорх нь манай ердийн нөхцөл, эцсийнхийг гэрээнд тусгана.
30–60 минут ярилцаж, танд аль шийдэл хэрэгтэйг хамт тодорхойлно.
Юу хийх, юу хийхгүй, хугацаа, эцсийн үнийг бичгээр гаргана. Урьдчилгаа төлсний дараа ажил эхэлнэ.
Туршилтын хувилбарыг үзүүлж, багцад заасан тоогоор засвар хийнэ.
Та шалгаж зөвшөөрөөд үлдэгдлээ төлсний дараа нийтэд нээж, ашиглах заавар өгнө.
3 сая төгрөг хүртэлх ажилд 50% урьдчилгаа, үлдсэн 50%-ийг нийтэд нээхээс өмнө. 3–15 сая бол 40% · 30% · 30%. Enterprise төсөлд үе шат бүрийн үр дүнгээр төлнө.
Юу хийх, юу хийхгүйг бичгээр тохирно. Хугацаа таны мэдээлэл, зураг бүрэн ирсэн өдрөөс тоологдоно.
Тохирсон хүрээнээс гадуурх ажлыг эхлээд үнэ, хугацаатай нь санал болгоно (цагийн 80,000₮). Таны зөвшөөрөлгүйгээр үнэ өсөхгүй.
Багц бүрт заасан тооны засвар багтсан. Түүнээс илүү эргэлт, шинэ санааг нэмэлт ажлаар тооцно.
Нээснээс хойш 30 хоногт манай кодын алдааг үнэгүй засна. Шинэ боломж, шаардлагын өөрчлөлт, QPay, Facebook, хостинг зэрэг гуравдагч үйлчилгээний доголдол үүнд хамаарахгүй.
Сарын арчилгаанд хостинг, хяналт, шинэчлэл, алдаа засах ажил багтана. Шинэ хуудас, боломж нэмэх нь тусдаа ажил.
Ажил эхлэхээс өмнө цуцалбал урьдчилгааг бүтэн буцаана. Эхэлсний дараа хийсэн ажлын хэмжээг тооцож, үлдэгдлийг буцаана.
Домэйнийг танай нэр, танай бүртгэлээр авна. Бүрэн төлбөрийн дараа сайтаа ашиглах, өөр газар шилжүүлэх эрх танд; хүсвэл кодын хуулбарыг өгнө.
Дуусахаас 7 хоногийн өмнө сануулна. 14 хоног хэтэрвэл сайт, чатботыг түр зогсооно, өгөгдлийг 30 хоног хадгална.
Хөгжүүлэлтийн төлбөр манайд. QPay-ийн холболтын хураамж (300,000₮), гүйлгээний ~1% шимтгэлийг QPay, банкинд төлнө. Бид гүйлгээнээс хувь авахгүй.
Чатбот бүр сарын яриаын лимиттэй, хязгааргүй биш. 1 яриа гэдэг нь нэг харилцагчийн 24 цагийн доторх бүх мессеж. Лимитийн 80%-д хүрэхэд урьдчилан мэдэгдэнэ. Давсан 500 яриа тутамд +39,000₮, эсвэл лимитэд хүрмэгц ботыг ажилтанд шилжүүлэх горимд оруулж болно.
Үнэд НӨАТ орсон эсэх, баримтын асуудлыг гэрээнд тодорхой бичнэ.
Түгээмэл асуулт
Өөр асуулт байвал Facebook хуудсаар шууд бичээрэй.
Багц бүрийн үнэ, юу багтсаныг дээр бичсэн. Хүсэлт тань багцын хүрээнээс давбал нэмэлт ажлын үнийг эхлээд хэлж, зөвшөөрснөөр тань хийнэ. Бичгээр тохирсон үнэ таны зөвшөөрөлгүйгээр өсөхгүй.
Вэбсайтын арчилгаа сард 49,000₮, онлайн дэлгүүр, цаг захиалгын систем сард 149,000₮. Үүнд хостинг, SSL, хяналт, шинэчлэл, манай кодын алдаа засах ажил багтана. Домэйны төлбөрийг бүртгэгчид та шууд төлнө. AI чатбот сард 179,000₮ (1,000 яриа багтсан). Вэбсайт, чатботыг хамт авбал нэг арчилгааны төлбөр төлнө.
Танай бизнес business.qpay.mn дээр QPay-тэй цахим гэрээ байгуулж, вэбсайт холбох хүсэлт гаргана — үүнд зааварчилж тусална. QPay-д анх холбоход 300,000₮-ийн нэг удаагийн хураамж, гүйлгээ бүрээс ойролцоогоор 1% шимтгэл QPay, банкинд очно. Бид гүйлгээнээс хувь авахгүй. Төлбөрийг сервер талд шалгадаг тул нууц түлхүүр вэбсайтад ил гарахгүй.
Чатбот зөвхөн таны баталгаажуулсан мэдээллээр хариулж, мэдэхгүй асуултыг ажилтанд шилжүүлэхээр тохируулна. Ажилтан чатад бичмэгц бот тэр ярианаас гарна. Хариултуудыг сар бүр хянаж, мэдээллийг шинэчилнэ. Хүссэн үедээ түр унтрааж болно.
1 яриа гэдэг нь нэг харилцагчийн 24 цагийн доторх бүх мессеж. Лимитийн 80%-д хүрэхэд урьдчилан мэдэгдэнэ. Давсан 500 яриа тутамд +39,000₮, эсвэл лимитэд хүрмэгц ботыг ажилтанд шилжүүлэх горимд оруулж болно. Хязгааргүй хэрэглээ санал болгодоггүй, учир нь AI-н зардал ярианы тоогоор өсдөг.
Чатбот бараа, үнэ, үлдэгдлийг хэлж, худалдан авах холбоос илгээж, захиалгын хүсэлтийг бүртгэнэ. Төлбөрийг дэлгүүрийн QPay-ээр авна; чат дотор QPay нэхэмжлэх илгээх нь захиалгат автоматжуулалтаар хийгдэнэ. Цаг захиалгыг чатбот өөрөө баталгаажуулахгүй — цаг захиалгын систем эсвэл ажилтан баталгаажуулна.
Нэг хуудастай сайт 5–7 ажлын өдөр, олон хуудастай сайт 2–3 долоо хоног, онлайн дэлгүүр, цаг захиалга 3–5 долоо хоног. Хугацаа нь таны мэдээлэл, зураг хэр хурдан бэлэн болохоос хамаарна.
Лого, зураг, үйлчилгээ, бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ. Онлайн дэлгүүрт QPay-ийн гэрээ, AI чатботод түгээмэл асуулт, хариултын жагсаалт, Facebook хуудасны админ эрх хэрэгтэй. Дутуу зүйлийг ярилцахдаа хамт тодорхойлно.
Демо бүр зохиомол брэнд, жишиг өгөгдөлтэй тул бодит захиалга, төлбөр, мессеж үүсэхгүй. Аяллын демо харилцагчид ажиллаж буй бидний шийдэл дээр, гоо сайхны дэлгүүрийн демо манай өөрийн брэнд Lorentz-ийн дэлгүүр дээр, цэвэрлэгээний демо «Цэвэр» прототип дээр суурилсан. Хувцас, салоны демо нь Ursgal Digital-ын дотоод демо. Төлөв бүр, Lorentz болон Цэвэрийн бодит сайтын холбоосыг «Төсөл & демо» хэсэгт тэмдэглэсэн. Бодит системийн өгөгдлийн сан, мэдэгдэл, төлбөрийн холболтыг тохиролцсон хүрээнд хөгжүүлнэ.
Болно. «Бизнес» вэбсайт, дэлгүүрт үнэ, текст, зургаа өөрөө засах самбартай. Бусад өөрчлөлтийг цагийн 80,000₮-өөр, эхлээд үнэлгээ өгч хийнэ. Нээснээс хойш 30 хоногт манай кодын алдааг үнэгүй засна.
Үгүй. Арчилгаанд хостинг, хяналт, аюулгүй байдлын шинэчлэл, манай кодын алдаа засах ажил багтана. Шинэ хуудас, боломж, их хэмжээний өөрчлөлтийг эхлээд үнэлж, цагийн 80,000₮-өөр эсвэл тусдаа үнээр хийнэ.
Олон хэлтэс, олон систем, олон ажилтныг нэг платформд холбох төсөл. Эхлэх хүрээ нь удирдлагын самбар, 3 үндсэн модуль, 2 гадаад холболт, сургалт зэрэг 3–5 сарын ажил тул 15,000,000₮-өөс эхэлнэ. Гар утасны апп, ERP холболттой нарийн төсөл 20 саяас давж болно. Эхлээд нарийвчилсан судалгаа хийж, үнийг бичгээр гаргана.
Тийм, бид шинэ. Тиймээс үнээ ил тавьж, ажлын хүрээг бичгээр тохирч, туршиж болох демо үзүүлж, төлбөрийг үе шаттай авдаг. Ингэснээр та эрсдэлгүйгээр эхэлж болно.
Холбоо барих
Төслийн хүрээ, төсөв, хүлээж буй үр дүнгээ бичээрэй. Эхний зөвлөгөө үнэгүй — танд тохирох шийдлийг хамт сонгоод, эцсийн үнийг бичгээр гаргана.
Хэрэгтэй зүйлээ сонговол ойролцоо үнийг тооцож, мессежийг тань бэлдэнэ. Энэ хэсэг юу ч илгээхгүй — та Facebook-ээр өөрөө илгээнэ.
Илгээх мессеж
Бизнес, хэрэгцээгээ товч бичнэ. Мессеж бэлдэх хэсэг тусална.
Хэрэгцээг тодруулж, тохирох багцыг санал болгоно.
Ажлын хүрээ, хугацаа, эцсийн үнийг бичгээр гаргана.