Ursgal Digital · Төсөл & демо

04 · Гоо сайхны салон, цаг захиалгаЗохиомол брэнд «Сувд»

Төсөл: Дотоод демоСистем: тусдаа байршуулсан, өөрийн өгөгдлийн сантайТөлбөр: симуляц, мөнгө шилжихгүйAI туслах: Холбогдсон прототип

04 · Гоо сайхны салон, цаг захиалга · ажиллаж буй систем

Сувд — салоны цаг захиалга, удирдлагын систем

Үйлчлүүлэгч үйлчилгээ, мастер, бодит сул цагаа өөрөө сонгож захиална. Ажилтан хуанли, үйлчилгээ, үнэ, хуваарь, орлогоо нэг самбараас удирдана. Бүгд нэг PostgreSQL өгөгдлийн сан дээр ажиллана.

Ursgal Digital-ын бүтээсэн дотоод демо. Сувд бол зохиомол салон — бүртгэлтэй компани, бодит захиалагч биш. Систем appointment-brand.vercel.app хаяг дээр тусдаа ажиллана; админд «Админ самбар үзэх» товчоор нууц үггүй орно.

Сувд салоны нүүр хуудас: «Хумсны нарийн урлал, тайван орчинд» гарчиг, цаг захиалах товч, хамгийн ойрын сул цагууд
Сувд салоны сайт утсан дээр

Сувд Nail & Beauty Atelier

Улаанбаатарын хумс, гоо сайхны ательед зориулсан зохиомол брэнд. Маникюр, педикюр, хумс сунгалт, гар зургийн үйлчилгээ, таван мастер, амралтын өдөр, баяр, завсарлагатай жинхэнэ хуваарьтай. Үсчин, массаж, гоо сайхны клиник зэрэг цагтай үйлчилгээнд ижил бүтцээр тохируулна.

үйлчилгээ
24
мастер
5
алхамтай захиалга
6
алхамтай сул цаг
15 мин
урьдчилан захиална
60 хоног
эрхийн түвшин
5

Цаг захиалга — зургаан алхам

Хөтөч дээрх үнэ бол урьдчилсан тооцоо: захиалга хадгалахын өмнө сервер үнэ, хугацааг каталогаас дахин бодно. Хэрэглэгчийн илгээсэн үнийг тооцохгүй.

  1. Үйлчилгээ

    Нэг дор 3 хүртэл үйлчилгээ, нэмэлт сонголттой. Үнэ, хугацаа нь шууд нэмэгдэнэ.

  2. Мастер

    Тодорхой мастер эсвэл «Аль ч мастер». Тухайн үйлчилгээг хийдэг мастер л гарна.

  3. Өдөр

    Хуанли зөвхөн бодит сул цагтай өдрийг идэвхтэй харуулна.

  4. Цаг

    15 минутын алхамтай, өглөө, өдөр, оройгоор бүлэглэсэн сул цаг.

  5. Мэдээлэл

    Нэр, 8 оронтой утас. И-мэйл, тэмдэглэл заавал биш.

  6. Шалгах

    Нийт дүн, урьдчилгаа, нөхцөл. Дараа нь SV-XXXXXX дугаар, цуцлах, цаг солих хувийн холбоос.

Өдөр сонгох алхам: өдөр бүрт хэдэн сул цаг байгааг харуулсан хуанли, даваа гариг амралтын өдөр, баруун талд сонгосон үйлчилгээ, нийт дүн
Өдөр сонгох: өдөр бүрийн сул цагийн тоо хуваарь, захиалгаас тооцоологдоно. Амралтын өдөр хаалттай.
Цаг сонгох алхам: өглөө, өдөр, оройгоор бүлэглэсэн 15 минутын алхамтай сул цагууд
Цаг сонгох: зөвхөн тухайн мастерт үнэхээр сул байгаа эхлэх цаг гарна.
Цаг захиалж үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)

Үйлчилгээ, үнэ, ажилтны хуваарь

Самбарт оруулсан өөрчлөлт вэбсайт, хуанли, туслахад шууд тусна — бүгд нэг өгөгдлийн сангаас уншдаг.

  • Үйлчилгээ, үнэ

    Үйлчилгээ бүрийн үнэ, хугацаа, ангилал, нэмэлт сонголт, хийж чадах мастер. Үйлчилгээг идэвхгүй болгож, онцлох үйлчилгээг тэмдэглэнэ.

  • Ажилтан, хуваарь

    Мастер бүрийн долоо хоногийн ажлын хуваарь, завсарлага, чөлөө, ур чадвар. Энэ мэдээллээс онлайн сул цаг тооцоологдоно.

Удирдлагын самбар, «Үйлчилгээ, үнэ» хуудас: үйлчилгээ бүрийн хугацаа, үнэ, хийх мастерууд, төлөв
Үйлчилгээ, үнэ: хугацаа, үнэ, мастер, нэмэлт сонголтыг нэг жагсаалтаас засна.
Удирдлагын самбар, «Ажилтан, хуваарь» хуудас: таван мастерын ажлын өдрүүд, үйлчилгээний тоо
Ажилтан, хуваарь: мастер бүрийн ажлын өдөр, хийдэг үйлчилгээ, өнөөдрийн ачаалал.

Сул цагийг өгөгдлийн сан тооцоолно

Цаг санал болгохоос өмнө шалгадаг зүйл

  • Салоны ажлын цаг, амралтын болон баярын өдөр, тусгай цагийн хуваарь
  • Мастерын ээлж, завсарлага, чөлөө
  • Үйлчилгээний үргэлжлэх хугацаа, захиалга хоорондын бэлтгэлийн хугацаа
  • Хамгийн багадаа 2 цагийн өмнө, 60 хоногийн дотор захиална
  • Сонгосон бүх үйлчилгээг хийж чаддаг мастер л санал болгогдоно

Давхар захиалга гарахгүй

  1. Тухайн өдрийн захиалгыг нэг нэгээр нь бүртгэнэ (өдрийн түгжээ).
  2. Хадгалахын өмнө сул цагийг гүйлгээн дотор дахин тооцоолно.
  3. Өгөгдлийн сангийн хязгаарлалт давхцсан цагийг эцсийн шатанд хориглоно.

Хоёр хүн нэг цагийг зэрэг сонговол нэг нь л хадгалагдана. Нөгөөд нь «Энэ цаг дөнгөж сая захиалагдсан» гэж 4 хүртэл өөр цаг санал болгоно.

Удирдлагын самбарын хуанли: таван мастерын өдрийн хуваарь, захиалга, үдийн завсарлага, ажлын бус цаг
Хуанли: мастер бүрийн захиалга, завсарлага, ажлын бус цаг нэг дор.

Удирдлагын самбар

Өнөөдрийн захиалга, баталгаажуулах хүсэлт, орлого, эрэлттэй үйлчилгээ, мастерын ачааллыг өгөгдлийн сангаас шууд тооцоолно.

  • Тойм
  • Хуанли
  • Захиалга
  • Үйлчилгээ, үнэ
  • Ажилтан, хуваарь
  • Харилцагч
  • Төлбөр, орлого
  • Тайлан
  • AI туслах
  • Мэдэгдэл
  • Тохиргоо
Удирдлагын самбарын «Өнөөдрийн тойм»: захиалгын тоо, баталгаажуулах хүсэлт, орлого, өнөөдрийн цагийн хуваарь
Өнөөдрийн тойм: захиалга, хүсэлт, орлого — бүгд өгөгдлийн сангаас.
Тайлан: 30 хоногийн орлого, захиалгын тоо, гүйцэтгэл, цуцлалт, захиалгын эх сурвалж, мастерын гүйцэтгэл
Тайлан: орлого, гүйцэтгэл, цуцлалт, захиалгын эх сурвалж, мастер бүрийн үр дүн.
Админ самбар үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)

Өгөгдлийн сангаас хариулдаг туслах

Энэ демод: Холбогдсон прототип

Сувд сайтын туслах үйлчилгээ, үнэ, хугацаа, мастер, сул цаг, ажлын цагийг салоны өгөгдлийн сангаас уншиж хариулна. Цаг захиалахад захиалгын ноорог бэлдэж өгнө — захиалгыг үйлчлүүлэгч өөрөө баталгаажуулна.

  • Дүрэмд суурилсан горим — одоо ажиллаж байна. AI загвар дуудахгүй; үнэ, цагийг өгөгдлийн сангаас шалгана.
  • Claude AI горим — хийгдсэн ч API түлхүүр тохируулаагүй тул асаагүй. Асаавал хариулт дахь үнэ, цагийг өгөгдлийн сантай тулгаж, өдрийн зардлын дээд хязгаартай ажиллана.
  • Messenger — холболт бэлэн, Meta апп тохируулаагүй тул идэвхжүүлээгүй.
Туслахыг амьдаар турших (шинэ цонхонд нээгдэнэ)

Сувд сайтын баруун доод буланд «Асуух» товч бий.

Сувдын туслах «Гель будалт хэд вэ? Ойрын сул цаг байна уу?» асуултад үнэ, хугацаа, хийдэг мастеруудыг өгөгдлийн сангаас хариулж буй нь

Эрх, аюулгүй байдал

Эрхийн түвшин ба хандалт
ЭрхХандалт
ЭзэмшигчБүх зүйл, демо өгөгдөл шинэчлэх, аудитын бүртгэл
МенежерЗахиалга, үйлчилгээ, ажилтан, харилцагч, төлбөр, тайлан, тохиргоо
РесепшнЗахиалга, харилцагч, төлбөр
МастерЗөвхөн өөрийн хуваарь, захиалга
Демо зочинЖишээ салоныг харах
  • Хуудас, үйлдэл бүрийн эрхийг сервер шалгана — товч нуух нь хамгаалалт биш.
  • Нэвтрэлт HttpOnly күүкиэр, нууц үг scrypt хэшээр хадгалагдана. Нэвтрэх оролдлогод хязгаартай.
  • Демо зочны өөрчлөлтийг жинхэнэ серверийн код шалгаад буцаана. Зөвхөн өөрийн үүсгэсэн туршилтын захиалгаа баталгаажуулж, цуцална.
  • Демод утасны дугаар нууцлагдаж, и-мэйл харагдахгүй. Цагт 12 демо нэвтрэлт, 60 өөрчлөлтийн хязгаартай.
  • Демо горимд бодит QPay төлбөр авахыг систем өөрөө хориглоно.

Төслийн төлөв

Дотоод демо Ursgal Digital-ын дотоод демо — захиалагчийн төсөл биш. Салон, мастер, үйлчлүүлэгч, захиалга бүгд зохиомол.

Бодитоор ажилладаг

  • Сул цагийн тооцоо, давхар захиалгын хамгаалалт
  • Захиалах, цуцлах, цаг солих, ажилтны баталгаажуулалт
  • Удирдлагын самбар, хуанли, үйлчилгээ, хуваарь, тайлан
  • Эрхийн түвшин, хүсэлт бүрийн серверийн шалгалт
  • Өгөгдлийн сангаас хариулдаг туслах (дүрэмд суурилсан)

Симуляц эсвэл идэвхжүүлээгүй

  • QPay урьдчилгаа — симуляц, бодит мөнгө шилжихгүй
  • Claude AI горим — хийгдсэн, API түлхүүр тохируулсны дараа асна
  • Messenger — холболт бэлэн, идэвхжүүлээгүй
  • Мэдэгдэл — өгөгдлийн санд бүртгэгдэнэ, илгээгдэхгүй. SMS холбоогүй

Технологи: Next.js 16, React 19, PostgreSQL (Neon), Drizzle ORM, Zod, Vercel. Unit, integration, Playwright тесттэй.

Гэрэл зураг: Unsplash-ийн лицензтэй зураг; мастеруудын хөрөг нь зохиомол хүмүүсийн AI-аар бүтээсэн зураг. Эх сурвалж бүрийг Сувдын зургийн эх сурвалжийн хуудсанд (шинэ цонхонд нээгдэнэ) жагсаасан.

Ursgal Digital · 04

Энэ демо юуг харуулж байна вэ?

Үйлчлүүлэгч үйлчилгээ, мастер, бодит сул цагаа өөрөө сонгож захиална. Сул цагийг ажлын хуваарь, завсарлага, амралтаас өгөгдлийн сан тооцоолж, нэг цагт давхар захиалга орохгүй.

Демод ажилладаг хэсэг

  • 24 үйлчилгээ, 5 мастер, үнэ, хугацаа
  • Үйлчилгээ, мастер, өдөр, цаг сонгох 6 алхамтай захиалга
  • Хуваарь, завсарлага, амралт, баяраас тооцсон бодит сул цаг
  • Өгөгдлийн сангийн түвшинд давхар захиалгаас хамгаална
  • Захиалгаа цуцлах, цагаа солих хувийн холбоос
  • Өгөгдлийн сангаас хариулдаг туслах

Симуляц, хязгаарлалт

  • QPay урьдчилгаа симуляц — бодит мөнгө шилжихгүй
  • Демо эрхийн өөрчлөлтийг сервер шалгаад буцаана; зөвхөн өөрийн туршилтын захиалгаа жинхэнээр баталгаажуулж, цуцална
  • Мэдэгдэл өгөгдлийн санд бүртгэгдэх ч илгээгдэхгүй; Messenger идэвхжүүлээгүй
  • Жишээ өгөгдлийг шөнө бүр шинэчилнэ

Бодит байдал

Дотоод демо

Ursgal Digital-ын дотоод демо: тусдаа байршуулсан, өөрийн PostgreSQL өгөгдлийн сантай ажиллаж буй систем. Сувд бол зохиомол салон — бүртгэлтэй компани, бодит захиалагч биш. Үйлчилгээ, мастер, үйлчлүүлэгч, захиалга бүгд зохиомол.

Чатбот — бодит хэрэглээнд: Хараахан хийгдээгүй, энэ демод: Холбогдсон прототип

Туслах салоны өгөгдлийн сангаас үйлчилгээ, үнэ, мастер, сул цагийг уншиж хариулна, захиалгын ноорог бэлдэнэ — захиалгыг үйлчлүүлэгч өөрөө баталгаажуулна. Одоо дүрэмд суурилсан горимоор ажилладаг; Claude AI горим хийгдсэн ч API түлхүүр тохируулаагүй тул асаагүй. Messenger холболт бэлэн, идэвхжүүлээгүй. Бодит салонд хараахан ашиглагдаагүй.

Ийм шийдлийн үнэ

  • Цаг захиалгын систем2,490,000₮
  • Цаг захиалга + AI чатбот3,190,000₮+ сард 279,000₮
Бүх багц, нөхцөлийг харах

Танай бизнест тохируулж хийнэ

Сонголтоо хийгээд Messenger-ээр илгээх мессежээ бэлдээрэй. Эцсийн үнэ, хугацааг бичгээр тохирно.

Тэмдэглэгээ: Харилцагчийн бодит систем — Харилцагчийн бизнест ажиллаж байгаа шийдэл. Нэр, брэнд, өгөгдлийг нь бичгээр зөвшөөрөл авахаас өмнө нийтлэхгүй. Өөрийн брэндийн бодит систем — Манай өөрийн брэнд дээр бодитоор ажиллаж буй систем. Төлбөртэй захиалагчийн төсөл биш. Дотоод демо — Ursgal Digital-ын бүтээсэн жишээ бүтээгдэхүүн. Захиалагчийн төсөл биш. Ажиллагаатай прототип — Ажилладаг хувилбар бий, бодит бизнест хараахан нэвтрээгүй. Симуляц — Захиалга, төлбөр, мессеж бодитоор үүсэхгүй. Таны үйлдэл зөвхөн энэ хөтчийн цонхонд 30 минут хадгалагдана.

Чатботын төлөв: Бүрэн ажиллаж буй · Холбогдсон прототип · Симуляц демо · Хараахан хийгдээгүй.

Ursgal Digital нүүр хуудас